COVID-19-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ БҮРЭН ТУНГАА ХИЙЛГЭСЭН ИРГЭД ХЭРХЭН СЕРТИФИКАТАА АВАХ ВЭ?

5fe0138f6e255.png

Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунгаа хийлгэсэн иргэд vis.health.gov.mn/survey холбоосоор сертификат авах боломжтой болжээ.

Сертификатыг авахдаа өөрийн регистрийн дугаар болон ашигладаг утасны дугаараа  оруулах ба тус утасны дугаарт мессежээр ирэх баталгаажуулах кодыг хийж нэвтэрнэ. Ингэснээр таныг хэзээ, хаана вакцинд хамрагдсан тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд “Сертификат хэвлэх” гэсэн хэсгээс хэлээ сонгон вакцины сертификатаа авна. Энэхүү сертификатыг англи болон монгол хэл дээр хэвлэх боломжтой.

Өчигдрийн /2021.05.09/ 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцинд 1,590,636 хүн 1-р тун, 622,740 хүн 2-р тунгийн дархлаажуулалтад хамрагджээ. Үүнээс эхний болон давтан тунд нийслэл хотод нийт 1,371,081 хүн, орон нутагт 842,295 хүн хамрагдаад байна.

Вакцины  эхний болон давтан тунг бүрэн хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлаа тогтох тул иргэн та амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах болон гараа ариутгах гэх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримталсан хэвээр байх ёстойг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

scroll to top