Үндэсний аврах бригад 2020 оны сургуулийн жилийн нээлтээ хийлээ

82614394_480735782826878_2366765587004129280_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн A/416 дугаар тушаал, Үндэсний аврах бригадын захирагчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн A/02 дугаар тушаалаар 2020 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр Үндэсний аврах бригад зохион байгуулав.

Сургуулийн жилийн үйл ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нар нээсэн юм.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр бие бүрэлдэхүүнд хандан Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны зорилго, зорилт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хүн нэг бүр хангах, өөртөө мэргэжлийн мэдлэг, чадварын дадлыг хэрхэн эзэмшиж, хэвшүүлэх зэргээр туршлагаасаа хуваалцаж мөн хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Мөн урилгаар бэлтгэл хурандаа Б.Эрдэнэбаяр ирж бие бүрэлдэхүүнд “Сургалтын хөтөлбөрт хямралын үеийн удирдлагын чадвар эзэмшүүлэх сургалт нэвтрүүлэх нь” сэдвээр хичээл сургалтыг зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top