ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

viber_image_2024-02-08_17-14-20-994.jpg

Сар шинийн баярын үеэр тохиолдож болзошгүй ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогод хүний амь нас, эрүүл мэнд хохирох, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр буюу 2 дугаар сарын 07-ны өдөр Экологийн цагдаагийн албатай хамтран дүүргийн 3 дугаар хороонд байрлах Мишээл экспо худалдааны төвд өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр тус худалдааны төвийн лед дэлгэцээр 5 төрлийн видео сэрэмжлүүлэг хүргэн ЦАГААН САР үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлж буй иргэдэд санамж сэрэмжлүүлгийг хүргэн ажиллалаа.

scroll to top