ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

10.jpg

Хан-Уул дүүргийн хэлтсийн даргын баталсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах удирдамжийн дагуу Сар шинийн баярын үеэр тохиолдож болзошгүй ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогод хүний амь нас, эрүүл мэнд хохирох, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгө өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр буюу 2 дугаар сарын 05-ны өдөр дүүргийн 16 дугаар хороонд байрлах Саямаа худалдааны төвийн гадна талбайд өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр шуурхай албаны автомашины чанга яригчаар 6 төрлийн аудио сэрэмжлүүлэг хүргэн зах худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд зориулан санамж зөвлөмжийг мэдээллийн самбарт байршууллаа гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top