СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

415570957_1056575235650708_1783895916940524754_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2024 оны А/01, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2024 оны А/01, “Сургуулийн жилд сургалт, бэлтгэлийг зохион байгуулах тухай” тушаал, удирдамжийн дагуу сургуулийн жилийн нээлтийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06:00 цагт нийт бие бүрэлдэхүүнийг “Цуглар” дохиогоор Шар кодоор ажиллуулж хувцасны үзлэг, жагсаалын бэлтгэл хийсэн.

Тус үйл ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн  дарга, хурандаа Д.Урантулга оролцож алба хаагчдад үүрэг танилцуулж амжилт хүссэн.

Дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн Нийгмийн ажилтан сэтгэл зүйч, багш Ц.Туул – “Ажлын байрны сэтгэлзүй, Гэмтлийн дараах сэтгэлзүй

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Аюулгүй байдлын бодлогын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Г.Базарваань “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал ба эрх зүйн орчин

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Хошууч генерал О.Үржин “Алба хаагчдын ёс зүй сэдвүүдээр сургалтуудыг зохион байгуулсан.

Алба хаагчдын оюун санаа, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Бид хамтдаа” уралдаант тэмцээнийг 3 үе шаттайгаар  4 багт хуваан зохион байгуулж багийн нийлбэр дүнгээр дэд ахлагч Н.Батмөнх ахлагчтай Сувд баг Тэргүүн байранд шалгарч өргөмжлөлөөр шагнагдсан.

Хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ алба хаагчдад амжилт хүсэж өнөөдрийн үйл ажиллагааг хаалаа гэж Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top