Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн дагуу
- Хан-Уул дүүргийн Засаг даргаар захирамж батлуулан
- Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу өнөөдөр /2023.05.23/-ны өдөр
- Хүн бүр байгаль хамгаалагч, Шар өвс-Шатахуунтай адил шатна уриан доор
- Дүүргийн 10 дугаар хороонд байрлах Морингийн даваанд зохион байгуулж Засаг даргын орлогч, Б.Цэрэн нээн үг хэлж
- 15 Мэргэжлийн ангийн томилгоожсон бүрэлдэхүүнийг хамруулан
- Хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлс, ой хээрийн түймрийн багаж хэрэгслийн бэлэн байдлын үзлэгийг шалган заавар зөвлөмж өгсөн.









- 4 цэгт буухиа тэмцээн явуулж Мишээл Экспо ХХК-ний мэргэжлийн ангийн ажилчид тэргүүн байр эзэлж Өргөмжлөлөөр шагнагдлаа.





- Ой хээрийн гал түймрийг үлээгч аппарат, гөвүүр, цохиур ашиглан унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа.



