ГАЛ УНТРААХ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

7E20EB99-0D54-4865-B8A4-B273D8B0C692-76h2q47kdt9lkr840hmho450zibq3t6h52sd0rqk37k-e1663064523745.jpeg

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-өөр нийлүүлэгдсэн “Рино” загварын гал унтраах автомашины ашиглалт, засвар үйлчилгээ хийх дадлага сургуулийг энэ сарын 06-09-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар анги, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, автомеханик шатны техникч, гал унтраах автомашины жолооч, засварчин нарын алба хаагчид хамрагдсан юм.

Энэ үеэр “Рино” загварын гал унтраах гурван автомашиныг НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангиудад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top