КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

294369527_483335386933918_8349011125857304668_n-e1658485434688.jpg

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр болж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирус болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа ба өнгөрсөн долоо хоногоос 15 хувиар нэмэгдсэн. Мөн вирусийн хувилбарын шинжилгээ хийхэд омикроны BA.4, BA.5 хувилбар бүртгэгдсэн. Ханиах, халуурах, хоолой өвдөх гэх мэт ерөнхий шинж тэмдэг илэрч байгаа ба долоодугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгдлээ. Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна. Тухайлбал, амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм” гэв.

Иймд иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, өөрийн болон хайртай гэр бүлийнхнээ халдвараас хамгаалаарай!

scroll to top