БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, ХЯНАЛТАА САЙЖРУУЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

822b4f1edf2642e8adf016643a8e4dcd-75sc3csh86fgz9qbgsn23rhemu1hd5glbt3ga6ei5og.jpg

Өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хотхоны 43A байрны 3 давхрын цонхноос бага насны хүүхэд зүүгдсэн байна гэсэн дуудлага 12:16 цагт ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 6 настай эрэгтэй хүүхэд цонхны тавцангаас зүүгдсэн байдалтай байсныг 2 иргэнтэй хамтран аюулгүй болгож, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлага мэдээллээс үзэхэд эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг хүүхдийг болзошгүй ахуйн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангахыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхааруулж байна.

scroll to top