ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

download-13.jpg

2022 оны 07 дугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээгээр: Ихэнх хугацаанд нутгийн хойд хагаст хур бороо элбэгтэй, сэрүүхэн байх ба 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зарим газраар, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23, 24-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд иргэд та бүхэнд борооны улмаас үүдэлтэй анхаарвал зохих зарим зөвлөмжийг хүргэж байна.

– Усархаг ширүүн борооны улмаас зам, гүүр эвдэрдэг тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх

– Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа үед гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих

– Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх

– Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

– Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоох эрэгт барьж, суурьшихгүй байх. Үерийн аман дээр суурьшсан бол яаралтай аюулгүй газарт орон гэрээ нүүлгэн шилжүүлэх

– Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх

– Албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхт хяналт тавих, сэжигтэй, аюултай тохиолдол мэдэгдвэл холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөвлөж байна.

scroll to top