ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ АЖИЛЛАЛАА

289018555_394170312737879_1543859169055106270_n.jpg

Өнөөдөр нийслэл хотод орсон борооны улмаас зарим газар ширүүн аадар орж, үер буугаад байна.

23:30 цагийн байдлаар: Хан-Уул дүүргийн хэмжээнд 17 удаагийн үерийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн ба 9,10,16 дугаар хороонд гэр болон хашаа нурсан, усанд автсан, байшингийн дээвэр хуурч унасан дуудлагууд ирсэн байна.

19:20 цагт орсон ширүүн борооны улмаас дүүргийн 10 дугаар хорооны 34, 35 дугаар байрны дээвэр хуурч унасан ба дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч Б.Цэрэн, Тамгын газрын дарга Б.Энхбаяр, Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Дамбийням, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ нар үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ажиллалаа.

scroll to top