“ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН АЛДРЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ”-Т АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

286034602_325077696496909_6771914575791790596_n.jpg

Монгол улсын Зэвсэгт хүчин “Энхийг сахиулах ажиллагаа”-нд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан “Энхийг сахиулагчдын алдрыг сурталчлах өдөрлөг”-ийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал С.Ганбямба нарын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид оролцсон юм.

Арга хэмжээний эхэнд алба хаагчдын дунд “Эрүүл мэнд-энхийн төлөө гүйлт”-ийн тэмцээн явагдаж, үргэлжлүүлэн зарим шилдэг энхийг сахиулагчдад БХЯ, ЗХЖШ, ЦЕГ, ТЕГ, ХХЕГ, ТТХГ, ОБЕГ-аас одон медаль болон нэрэмжит шагналуудыг гардуулан өгөх ёслол болов.

“Эрүүл мэнд-Энхийн төлөө гүйлт”-ийн тэмцээн 3 насны ангилалд болж, 41-ээс дээш насныхны эрэгтэйчүүдийн төрөлд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн Гал сөнөөгч-Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Д.Тэмүүжин эхний байрт шалгарч, бусдыгаа хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаараа манлайллаа.

scroll to top