ЖАРГАЛАНТЫН АМАНД ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

viber_image_2022-05-20_19-38-29-762.jpg

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд 2 га орчим ойн түймэр гарч, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагчдын хамт ажиллаж байна. Одоогийн байдлаар түймрийн тархалт зогсоогүй байна.

Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна! 

scroll to top