НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

281170139_383361453835300_6876000742691363470_n.jpg

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” болон “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”, “Монголын явган алхалтын холбоо”-той хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль сурталчлан таниулах, болзошгүй эрсдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор “АЛХАЛТЫН УДИРДАГЧ- ХАРИУЦЛАГАТАЙ АЛХАГЧ” сургалтыг зохион байгуулж аймаг, орон нутаг, дүүргийн төлөөлөл болсон алхалтын багийн ахлагч, идэвхтэн нарт соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан ой хээр, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх “Алдвал галдана-2” нөлөөллийн аяны хүрээнд оролцогч нарт болзошгүй ой хээр, шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, ууланд алхахад анхаарах зарим зүйлсийн талаар мэдээлэл хүргэлээ.  

scroll to top