ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ХОСОЛСОН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

photo_2022-05-17_10-22-56.jpg

Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шатахуун түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монсуль” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад өнөөдөр /2022.05.03/ 1 цагийн хугацаатай танхим, дадлага хосолсон сургалт зохион байгуулж, 11 /эр-6, эм-5/ хүнийг хамрууллаа.

Сургалтаар ажилтан, албан хаагчид байгууллагын галын аюулгүй байдал, болзошгүй гал түймрийн аюул түүнээс урьдчилан сэргийлэх, гал унтраагуурын төрөл, түүнийг хэрхэн ашиглах талаар онолын сургалтад хамрагдаж, мэдлэгээ дадлага хийж бататгалаа.

scroll to top