Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Голд кинг берри” ХХК, “Галбингаа косметикс” ХХК-ийн 12 /эр-7, эм-5/ ажилтан, албан хаагчдад өнөөдөр /2022.05.17/ 1 цагийн хугацаатай танхимын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар байгууллагын галын аюулгүй байдал, болзошгүй гал түймрийн аюул түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах талаар онолын мэдлэг олгож, 3 төрлийн 36 ширхэг гарын авлага материал тарааж ажиллав.