МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

159A9699.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс бүтцийн нэгжүүдийн ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулан өнөөдөр /2022.05.12/ сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар Байгууллагын галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, мөрдөгдөж буй дүрэм, норм, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал, Газар хөдлөлтийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэх сэдвээр мэдлэг олгож, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, сайжруулах, мэргэжил арга зүйн туршлага солилцох зэргээр мэдлэг ойлголтоо хуваалцлаа.

Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголт олгох хичээлийн нэгдсэн загвар гаргаж, контент бүтээх талаар санал солилцлоо.

scroll to top