“БАЯСГАЛАНТАЙ ДЭЛХИЙ” ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛТНУУД МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

280108007_407496357649585_4304464347422424497_n.jpg

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Баясгалантай дэлхий” ХХК-ийн 12 /эр-1, эм-11/ эмч, ажилтнуудад өнөөдөр /2022.05.11/ 1 цагийн хугацаатай танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар байгууллагын галын аюулгүй байдал, болзошгүй гал түймрийн аюул түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах талаар онолын мэдлэг олгож, 3 төрлийн 36 ширхэг гарын авлага материал тараалаа. 

scroll to top