“БАДАМЛЯНХУА” ХҮҮХДИЙН ТӨВД СЭТГЭЛИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Slide2.png

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бүтцийн нэгжийн алба хаагчдаа хамруулан сайн үйлсийн аяныг зохион байгуулж хувцас, ном, тоглоом, хичээлийн хэрэгсэл зэрэг хүүхдэд хэрэглэж болохуйц эд зүйлсийг цуглуулсан юм.

Дуслыг хураавал далай гэдэг шиг алба хаагчид маань сэтгэлийн хандив өргөсөнийг өнөөдөр /2022.05.10/ “Бадамлянхуа” хүүхдийн төвд хүлээлгэн өглөө. Энэ аянд нэгдэж, хандив өргөсөн нийт алба хаагчиддаа тус төвөөс илэрхийлсэн талархсан сэтгэлийн хамт дамжуулахад таатай байна. Та бүхнийхээ ажил үйлс, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

scroll to top