Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 215 /эр-141, эм-74/ ажилтан, албан хаагчид 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1 цагийн хугацаатай зохион байгуулсан танхимын сургалтад хамрагдлаа.
Сургалтаар байгууллагын галын аюулгүй байдал болон мөн газар хөдлөлтийн аюулын талаар мэдлэг, мэдээлэл олгож, 3 төрлийн 645 ширхэг гарын авлага материал тарааж ажиллалаа.


