“МОНГОЛ МАШИН КОНЦЕРН” ХХК-ИЙН АЖИЛТНУУДАД ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1-3.jpg

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таван богд” группийн салбар “Монгол машин концерн” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1 цагийн хугацаатай танхимын сургалт зохион байгуулж, 47 /эр-24, эм-23/ хүнийг хамрууллаа.

Сургалтаар ажилтан, албан хаагчид холбогдох хууль болон байгууллагын галын аюулгүй байдал, болзошгүй гал түймрийн аюул түүнээс урьдчилан сэргийлэх, гал унтраагуурын төрөл, түүнийг хэрхэн ашиглах, мөн газар хөдлөлтийн аюулын талаар мэдлэг, мэдээлэл олголоо.

Нэмэлтээр 2 төрлийн 94 ширхэг гарын авлага материал тарааж ажиллалаа.   

scroll to top