СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭЛЕКТРОН ТАМХИ ТҮҮНИЙ АГУУЛАМЖ

274725851_329729159198530_3733361975464896736_n.jpg

Электрон тамхи нь утаат тамхи шиг хортой биш гэх боловч энэ яг үнэн болов уу? Та электрон тамхинд буюу түүний шингэнд агуулагдах бодисуудыг мэдэх үү?!

Бодисуудаас дурдвал:

Никотин – өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжилд муугаар нөлөөлөх, донтуулах үйлчилгээтэй.

Propylene glycol – юмсыг хөлдөөхгүй байлгах болон мананцрын машинд хиймэл утаа бий болгоход хэрэглэдэг бодис.

Карсиноген – ацетилальдигид болон формальдегид агуулсан хавдар үүсгэгч химийн нэгдэл

Бензол – бензол нь хорт хавдар болон бусад өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлж, зарим тохиолдолд толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Акролеин (Acrolein) – гербицид буюу ургамлын хор бүхий хогийн ургамал устгах хор бөгөөд уушги гэмтээх аюултай.

Диацетил (Diacetyl) – bronchiolitis obliterans гэж нэрлэгдэх уушгины өвчин үүсгэгч химийн нэгдэл

Diethylene glycol – уушгины өвчин үүсгэгч, хөлдөхөөс сэргийлэх химийн хорт бодис.

Хүнд металууд бүхий никель, цагаан тугалга, хар тугалга гэх мэт

Кадми (Cd) – амьсгалын замын асуудал, өвчин үүсгэгч утаат тамхинд агуулагддаг хорт метал

Ultrafine – амьсгалах үед уушгинд орох нарийн ширхэгт тоосонцрууд зэргийг тус тус агуулдаг байна.

Эх сурвалж: ШУА, Биологийн хүрээлэн Биологи бидний амьдралд

scroll to top