СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭЛЕКТРОН ТАМХИ БУЮУ ВЭЙП (VAPE) ГЭЖ ЮУ ВЭ?

271974147_671282784028095_7548700862052327128_n.jpg

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын А/176 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд дотоод орчиндоо электрон тамхи хэрэглүүлэхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи худалдаалахгүй байхыг бүх шатны удирдлагуудад үүрэг болголоо.

Энэхүү захирамжийг хэрэгжүүлж, Онцгой байдлын хэлтэс алба хаагчиддаа болон иргэд, олон нийтэд зориулан электрон тамхины хор уршгийг таниулах, хэрэглээг бууруулах, цахимаар сурталчлах ажлын хүрээнд электрон тамхины талаар дараах мэдээллийг хүргэж байна.  

Электрон тамхи хорт хавдар үүсгэдэг химийн бодисууд агуулдаг. Харин электрон тамхи буюу вэйпийг тамхиа хаях гэж байгаа хүмүүст зориулан үйлдвэрлэдэг гэх яриа байдаг ч энэ нь том төөрөгдөл аж. Учир нь электрон тамхи нь уламжлалт тамхинаас ялгаагүй никотин болон хорт хавдар үүсгэдэг химийн хорт бодисууд агуулдаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны сайтад бичжээ.

Электрон тамхийг 2003 онд Хятадад бүтээжээ. Уламжлалт тамхинаас ялгаатай нь хэрэглэгч утаа биш уур сорно. Өөрөөр хэлбэл шингэнийг уур болгон сордог байна. Англиар vapor гэх бөгөөд түүнээс вэйп гэх нэршил үүсэж, татах үйл явцыг вэйпинг гэж нэрлэх болсон байна.

Электрон тамхины шингэний найрлагад глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг байна.

ТАМХИА ХАЯХ АРГА ЗАМ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ БИШ

Энгийн тамхинаас ялгаатай нь электрон тамхи нь амтлаг. Татаж байгаа хүний аманд таагүй амт мэдрэгдэхгүй. Гэвч электрон тамхи хэрэглэж байгаа хүн өөрийгөө хянах боломжгүй байдаг аж. Учир нь энгийн тамхи татаж дуусахад тамхиа дуусгалаа гэдэг дохио тархинд очдог бол электрон тамхины хувьд зогсох дохио өгөх зүйлгүй учраас татсаар л байдаг сөрөг талтай. Тиймээс хэтрүүлж хэрэглэх магадлалтай юм байна. Хэтрүүлсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, хөл эсвэл бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Электрон тамхи хэрэглэснээр эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөтэй: зүрх судас, уушгины өвчлөл, /зүрхний шигдээс, цус харвах/ урагт нөлөөлөх, генийн өөрчлөлт үүсгэх, дотор муухайрах, бөөлжих, сэтгэл санаа тогтворгүй болох, өөрийгөө хянах чадвар алдах, ой тогтоолт буюу сэтгэн бодох чадвар муудах, бие сульдах ядрах, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй.

Тамхи огт татдаггүй өсвөр үеийнхэн электрон тамхи татсанаар цаашдаа тамхинд орох эхлэлээ тавьж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан!!!!!!!!!!!!!

Тамхины аюулгүй хувилбар гэж байхгүй. Электрон болон энгийн тамхинд никотин төрөл бүрийн хэлбэрээр агуулагддаг аж.

АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газрын /FDA/ судалгаагаар: электрон тамхинд нитрозамин, гликолын деривативууд зэрэг хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ!!!!!!!

Мөн никотин нь донтуулах нөлөөтэй бодис юм.

Электрон тамхинд амт үнэр оруулагч нэмсэн байдаг учраас залуус сонирхож, турших магадлалтай бөгөөд тийм маягаар хамааралтай болдог байна. Тиймээс ялангуяа өсвөр үеийнхнийг хэрэглэхгүй байх тал дээр хатуу анхаарал хандуулах ёстой гэжээ.

scroll to top