ЕСӨН СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ, ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

277789257_352115526938565_4544715674963337131_n.jpg

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад болзошгүй гамшгийн эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ерөнхий үнэлгээ хийх ажлыг зохион байгууллаа.

Үнэлгээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх Ерөнхий боловсролын 7, 32, 59, 75, 115, 118, 130, 135, 156 дугаар сургуулиас үнэлгээний багийн гишүүн, төлөөлөл болсон нийгмийн ажилтан, нягтлан бодогч, багш нар оролцлоо.

Нээлтэд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ оролцож, Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Т.Одгэрэл гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх баталсан удирдамжийн хүрээнд үнэлгээг хэрхэн хийх арга болон гамшгийн эрсдэлийн төлөвлөгөөг батлах талаар танилцуулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.

scroll to top