ГОЛ, МӨРНИЙ МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!

60333e3550288.jpeg

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан болзошгүй аюул ослоос сэргийлэхийн тулд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дараах зүйлсийг онцгойлон анхааруулж  байна.

  • Иргэд хөдөө орон нутаг руу болон хөдөөнөөс хот руу алсын замд хайртай, дотно хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ зорчихдоо авто техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн анхаарал болгоомж, ур чадвар, хариуцлага ухамсарлан машид болгоомжтой зорчих
  • Зам товчлох, цаг хожихын тулд гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөс цөмрөх, автомашинтайгаа живэх тохиолдол гардаг. Цаг агаар дулаарч байгаагаас гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац зарим газраа нимгэрч байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байх
  • Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөс нимгэн, зорчих боломжгүй аюултай газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээг байршуулсныг анзаарч явах
  • Мөн бага насны хүүхдийг гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх
  • Аюул, осолд өртсөн иргэн аврах багийн болон эмнэлгийн яаралтай тусламж авахын тулд өөрийн байгаа газрынхаа байршлын хаягийг үнэн, зөв өгөх /иргэд, малчид цасан болон шороон шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, нуур, усанд живэх, цасанд суух, зүг, чигээ алдах, төөрөх зэрэг эрсдэлт нөхцөлд өөрийн байгаа хаяг, байршлаа тодорхой хэлж мэдэхгүйгээс яаралтай тусламж авч чадалгүй эрсдэлд өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гардаг/
  • Онцгой байдлын байгууллагад иргэдээс ирдэг дуудлагын 40 орчим хувийг хаяг, байршил нь тодорхойгүй дуудлага эзэлдэг бөгөөд иргэн та хөдөө орон нутгийг зорин зорчихдоо хаяг тодорхойлох шинэ технологи ашиглах, байршил тодорхойлох аппликэйшнийг гар утсандаа суулгаж явах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй!
scroll to top