ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 64081 ИРГЭН СУРГАЛТ, ДАДЛАГАД ОРОЛЦЛОО

275780502_3120094771574671_6361030311663593439_n.jpg

Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, Монгол улсын Засгийн газрын 2017 оны тогтоол “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль зохион байгуулагдаж, Онцгой байдлын хэлтсээс 40 гаруй алба хаагч томилгоот газруудад ажиллалаа.

Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах болон газар хөдлөлтийн аюулын талаар урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулж, бэлэн байдлаа хангаж, хүн нэг бүрийн үүргэвчийг бэлдэж аюулгүй ажиллаж, амьдрах арга ухаанд суралцах 2 төрлийн мэдээллийг аудио хэлбэрээр давталттайгаар чанга яригчаар хүргэлээ.

Дүүргийн хэмжээнд дадлага сургуульд оролцогчдод төв суурин газрын хүн амын газар хөдлөлтийн гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний чадавхын үнэлгээний судалгааг бөглүүлж, 2500 ширхэг гарын авлага материалыг тараав.

Хан-Уул дүүргийн хэмжээнд сургалт дадлагад төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, сургууль, цэцэрлэгийн нийт 251 байгууллагын 64081 иргэн хамрагдсан байна.

scroll to top