Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “БОСА” ХХК-ийн ажилтнууд, түрээслэгч нар өнөөдөр /2022.01.12/ сургалтад хамрагдлаа.
Тус ажилтнууд, түрээслэгч нарт мэдвэл зохих холбогдох хуулиуд болон болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд суралцах зорилгоор 1 цагийн хугацаатай цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Г.Урангоо, Б.Марал-Эрдэнэ нар хамтран оролцлоо.
Сургалтын өмнө оролцогчдод 3 төрлийн 24 ширхэг гарын авлага, материалыг хүргүүлж, нэмэлт мэдээллээр хангалаа.


