Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын “КҮНЗ” сургуулийн багш, ажилтнууд өнөөдөр /2022.01.19/ танхимын сургалтад хамрагдаж, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд суралцаж, мэдлэгээ дээшлүүллээ.
Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641-р дамжааны сонсогч Г.Урангоо, Б.Марал-Эрдэнэ нартай хамтран зохион байгуулсан нийт 1 цагийн хугацаатай тус сургалтад 35 багш, ажилтнууд хамрагдлаа.
Сургалтад оролцогсдыг нэмэлт мэдээллээр хангаж, 3 төрлийн 105 ширхэг гарын авлага, материалыг тараалаа.




