“ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

271746410_1586387718411929_5326196682841806303_n.jpg

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд сургах, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудад өнөөдөр /2022.01.19/ 1 цаг 30 минутын хугацаатай цахим сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641-р дамжааны сонсогч Б.Баттөмөртэй хамтран зохион байгууллаа.
Тус байгууллагаас нийт 104 ажилтан, албан хаагчид сургалтад хамрагдаж, өөрсдийн танхимд суухдаа хоорондын зайгаа баримтлан халдвар, хамгааллын дэглэмийг сахиулан идэвхитэй оролцлоо.

scroll to top