ГАЛЛАГААНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЛ ТҮЙМРЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

1639974276126.jpeg
  • Зуухны амсрыг байнга хаалттай байлга
  • Зуухны дор цонолтоос сэргийлж шатамхай бус суурь тавих
  • Yнс, нурмаа гэрээсээ хол битүү нүхэнд хаяж, таглаж байх
  • Галыг хүүхдээс, хүүхдийг галаас хол байлга. Шүдэнз болон асаагуурыг хүүхэд авах боломжгүй газар хадгал
  • Хүүхдэд гал тоглоом биш бөгөөд бид галыг зөвхөн хоол ундаа хийх, гэр орноо дулаацуулахдаа ашигладаг юм гэдгийг ойлгуулах
  • Хүүхдийг асаалттай гал болон лаатай гэрт ганцааранг нь бүү орхи
  • Унтахдаа лаа асаасан бол заавал унтрааж бай
  • Шатдаг хий, хортой материалууд, будаг шингэлэгч, гал түлдэг газ хий зэрэг зүйлсийг сайн таглаатай контайнерт хийж гэрээс хол байлга. Хэрвээ эдгээр зүйлс гэрт байгаа бол галаас хол байлга.
  • Гэр болон байшингийн хоорондын зайг аюулгүй хэмжээнд байлга
  • Устай хувин, хувин дүүрэн элс шороо зэрэг гал унтраагч материалуудыг зуухны ойролцоо байлга

Чухал санамж: Хоолны тос асгарсан зуухан дээр ус бүү асга. Энэ нь галыг улам тараадаг. Хоолны тосноос ассан гал агаар орохгүй нөхцөлд л унтарна. Иймээс гал дээр хөнжил гэх мэт хүнд даавуун зүйл тавих юм уу эсвэл элс шороо цац.

scroll to top