ЗӨВЛӨМЖ: ШАХМАЛ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААР!

Presentation1-2.png

Иргэн та сайжруулсан шахмал түлшээр зуух, пийшингээ галлахдаа дараах зааварт анхаарлаа хандуулна уу!

  • Нэн тэргүүнд зуух, пийшингийнхээ үнсний савыг цэвэрлэсэн байх
  • Галлахаасаа өмнө зуух, пийшингийнхээ битүүмжлэлийг сайтар шалгаж, сойлтоо хаахгүй байх
  • Түлшний хэмжээ: та аль ч төрлийн зуух пийшинг галлахдаа сайжруулсан шахмал түлшээр хэт дүүргэхгүй байх
  • Шахмал түлшээ хэт дүүргэснээр энэ нь шаталтын явцад зуух пийшингийн агаарын соролтод сөргөөр нөлөөлж улмаар угаарын хий дэгдээх эрсдэлтэй байдаг юм.
  • Бидний өдөр тутамд хэрэглэгддэг уламжлалт зуух нь доороосоо дээшээ галлагаатай учир та эхлээд модоо сайтар асааж ноцоосныхоо дараа сайжруулсан шахмал түлшээ нэмэх хэрэгтэй. Галлаж эхлэхдээ үнсний савыг 3см орчим нээх нь зуух, пийшингийн таталт буюу агаарын соролтыг сайжруулж асалтыг нэмэгдүүлдэг.
  • Хэрэв та төслийн зуух ашигладаг бол төслийн зуух нь дээрээсээ доошоо галлагаатай учир эхлээд сайжруулсан шахмал түлшнээсээ тохиромжтой хэмжээгээр хийж, дээр нь модоо нэмж галаа асаана. Мөн галлаж эхлэхдээ агаар соролтын хавхлагийг нээх нь асалтыг нэмэгдүүлдэг.

Иргэн та зуух пийшингээ галлахдаа дээрх зааврыг хэвшил болгосноор эрүүл, аюулгүй бас дулаан өвөлжих болно.

scroll to top