Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрдэсийн лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Ар Си Инспекшн Азиа ассайрс” ХХК-ийн ажилтан, албан хаагчид өнөөдөр /2022.01.12/ сургалтад хамрагдлаа.

Ажилтан, албан хаагчдад мэдвэл зохих холбогдох хуулиуд болон болзошгүй гамшиг осол, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд суралцах, гамшиг ослын үед анхны тусламж үзүүлэгчийг бэлтгэх зорилгоор Хан-Уул дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран 6 цагийн хугацаатай танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Г.Урангоо, Б.Марал-Эрдэнэ нар хамтран оролцлоо.
Сургалтын үеэр нэмэлт мэдээллээр хангаж, 3 төрлийн 27 ширхэг гарын авлага, материал олголоо.
