ГАЛ УНТРААГУУРЫГ БАЙРЛУУЛАХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АРГА

-Гал-унтраагуур.Нүүр.png

1. Нүдэнд ил харагдах, явах замд саад болохгүй газар байрлуулна.

2. Чийггүй, хуурай, сэрүүн газар байрлуулна.

3. Гал унтраагуур эвдэрч гэмтсэн, хуучирч муудсан эсэхийг тогтмол шалгана.

4. Хэрэглэсэн гал унтраагуурыг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид өгч цэнэглүүлэн дахин ашиглахад бэлдэх эсвэл шинээр авч байрлуулна.

5. Гал унтраахад шаардлагатай хэрэгслийг бэлдэж, тэдгээрийн хэвийн ажиллагаатай байгаа эсэхийг тогтмол шалгаж, хэрэглэх аргыг мэдэж авсан байна.

–  Гэртээ байгаа цахилгаан хэрэгсэл, төхөөрөмжийг шалгаж, ослын гарцыг тогтооно.

– Зөвхөн стандартын дагуу үйлдвэрлэсэн цахилгаан хэрэгслийг хэрэглэх бөгөөд нэг залгуурт хэд хэдэн төхөөрөмжийг зэрэг залгаж болохгүй.

–  Хийн плиткээ хэрэглэж дууссаны дараа плитканы хавхлага болон дунд хавхлагыг хааж, сард нэг удаа хий алдаж байгаа эсэхийг шалгана.

– Бойлуурын өрөөнд амархан шатдаг эд зүйл тавьж болохгүй. Бойлуурын бүрэн бүтэн ажиллагааг тогтмол шалгуулж байх хэрэгтэй.

– Гол хаалгаар гарч явах боломжгүй тохиолдолд тагтанд гаргасан аюулын гарцыг (нимгэн ханатай) цөмлөн гарах хэрэгтэй болдог тул тус гарцны эргэн тойронд саад болох зүйл хурааж болохгүй. Тагтыг нь өргөтгөснөөс болж цонхыг нь онгойлгох боломжгүй болсон дотроо давхартай байр болон өндөр орон сууцны коридороор утаа тархах магадлалтай тул утаа орохгүй аюулгүй газар (битүүмжлэх боломжтой жижиг өрөө) хэрэгтэй.

–  Аюулын гарцны ойролцоо хоосон хайрцаг, хог зэрэг шатах зүйлийг тавьж болохгүй.

– Гал гарах аюултай цахилгаан, тамхины гал, хий, бензин тос, галын оч зэрэгтэй анхаарал болгоомжтой харьцах хэрэгтэй.

※ Гал гарсан үед дундаас доош ангийн сурагч болон бага насны хүүхдүүдийг хамгийн түрүүнд ослын газраас холдуулах хэрэгтэй. Гал ихээр  тархсан тохиолдолд гал унтраагуур хэрэглэх аргыг мэддэг байсан ч гал унтраахад бусдаас түрүүлэн оролцож болохгүй.

scroll to top