ГЭР, ОРОН СУУЦАНД ГАЛ ГАРСАН БОЛ ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ АВААРАЙ!

Presentation1-..png

Ослын газраас явахдаа:

1. Аваарын дохиог дарж орчин тойрны хүмүүст гал түймрийн талаар нэн даруй мэдэгдээд холдон явна.

2. Гал түймэр гарсныг мэдэгдэх боломжтой бол нэн даруй 101 дугаарт утасдаж мэдэгдэнэ.

3. Ойрхон газраас гар чийдэн олж авна.

4. Нусны алчуур зэрэг зүйлийг усанд норгож ам, хамраа таглана.

5. Галын дөл, утаа багатай зам сонгож гарна.

6. Цахилгаан шат ашиглахгүй.

7. Хаалганд гар хүрч үзээд хэрэв халуун бол онгойлголгүй өөр газраар гарна.

8. Хэрэв утаанаас болж урдах зам харагдахгүй бол хана тэмтрэн явна.

9. Аюулын гарц зэрэг нээлхийтэй газраар дамжин гадагш гарч байгаа бол хаалгыг нь хааж, гал болон утаа тархахаас хамгаална.

10. Аюулын гарц болон хаалгагүй мухар коридор руу орохоос аль болох зайлсхий!

11. Ослын газраас гарахдаа доош бөхийн хананд ойртож, дэг журамтай гарна.

12. Ихэнх хортой хий дээш хөөрдөг тул шалнаас 30~60 см зайд цэвэр агаар үлдсэн байдаг.

13. Дараа гэж хойшлуулалгүй нэн даруй ослын газраас явах хэрэгтэй!

scroll to top