ХҮҮХДИЙГ АХУЙН ОСОЛ, ГАЛ ТҮЙМЭРТ ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

Presentation1-1.png

Нийслэлийн хэмжээнд 2021 онд обьектийн гал түймрийн 1510 удаагийн дуудлага гарсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 16,4 хувиар буурсан дүнтэй байна.

Дээрх гал түймэрт өртөн 7 хүүхэд нас барж, 4 хүүхэд түлэгдэж гэмтсэн байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих анхаарал халамжаа дээшлүүлж, гэр, сууцандаа хүүхдэд ээлтэй аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж орхихгүй байх зэргээр хүүхдийн аюулгүй байдлыг ханган тэднийг болзошгүй ахуйн осол, гэмтэл, гал түймрийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлээрэй!  

scroll to top