ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА ӨССӨН, ЭРСДЭЛ ӨНДӨР ХОРООДОД НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

269598852_276602794508071_1002103373180313874_n.jpg

Шинэ жилийн баярыг тохиолдуулан айл өрх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг болзошгүй аюулт үзэгдэл, осол, гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээлэл, хөдөлгөөнт сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор нэгдсэн арга хэмжээг өнөөдөр /2021.12.20/ зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус арга хэмжээг 2, 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулж, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид, дүүргийн Засаг даргын тамгын газар, Агаар орчны бохирдлын хяналтын тасгийн Агаар орчны бохирдлын хяналтын ахлах ажилтан, зорилтот хороодын Засаг дарга, зохион байгуулагч, Хэсгийн ахлагч нартай хамтран ажиллалаа.

Нээлтийн ажиллагааг дүүргийн 8 дугаар хорооны байрны гадна талбайд зохион байгуулж,  галлагаанаас үүдэлтэй гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг болзошгүй осол гэмтлээс хамгаалах, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх хөдөлгөөнт ухуулга сурталчилгааг Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн бэлтгэл албаны гал унтраах автомашины чанга яригчаар хүргэж, 317 айл өрх, 612 иргэнийг хамрууллаа.

Мөн иргэдийг пиротехникийн хэрэгслийг гар дээрээс худалдан авахгүй байх, гэр орон сууц, нийтийн эзэмшлийн талбайд пиротехникийн хэрэгслийг ашиглахгүй байх, Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжүүдийг давхар хүргэж, 416 ширхэг  гарын авлага материалууд тараалаа.

scroll to top