“БОГД МОТОРС” ХХК-ИЙН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ, МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

266024243_436970727895205_4108468199503383302_n.jpg

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто засварын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Богд моторс” ХХК-ийн ажилтан, албан хаагчид өнөөдөр /2021.12.17/ 1 цаг 30 минутын хугацаатай танхимын сургалтад хамрагдлаа.

Ажилтан, албан хаагчдад мэдвэл зохих холбогдох хуулиуд болон болзошгүй гамшиг осол, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд суралцаж, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тус сургалтад нийт 39 хүн хамрагдлаа.

Сургалтын үеэр нэмэлт мэдээллээр хангаж, 2 төрлийн 78 ширхэг гарын авлага, материалыг тараалаа.

scroll to top