ЭРЧИМЖҮҮЛСЭН ХЯНАЛТ, ШАЛГАЛТААР ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ТЭМДЭГЛЭХ, ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ХАМРУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

1639638350034.jpeg

Нийслэлийн Онцгой байдлын газрын Тэргүүн дэд даргын баталсан удирдамж, Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан томилгоот хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулагдах барилга байгууламжуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн офицер алба хаагчдыг хамруулан ажиллаж байна.

Энэхүү хяналт шалгалтаар шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, ресторан, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламж, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд болон пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн барилга байгууламж, томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй иргэдийг тус тус хамруулж байна.

scroll to top