ТАРИЛГЫН ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДАД ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

265736858_3016449155233976_3437330045516671397_n.jpg

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тарилгын эмийн үйлдвэрлэл, борлуулалт, судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Монгол улсын анхны эм үйлдвэрийн “Айвико” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад өнөөдөр /2021.12.15/ 2 цаг 30 минутын хугацаатай танхимын сургалтыг зохион байгууллаа.

Тус байгууллагын ажилтан, албан хаагчдад мэдвэл зохих холбогдох хуулиуд болон болзошгүй гамшиг осол, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллаж амьдрах арга ухаанд суралцаж, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хоёр удаагийн шатлалтайгаар зохион байгуулсан сургалтад нийт 62 хүн хамрагдан оролцов.

Сургалтын үеэр 3 төрлийн 186 ширхэг гарын авлага, материалыг тарааж ажиллалаа.

scroll to top