МАРТАЖ БОЛОХГҮЙ АЯНЫ ХҮРЭЭНД НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

255946834_475895090451345_6672987959793180474_n.jpg

Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороонд зохион байгуулагдсан нэгдсэн арга хэмжээнд 450 гаруй ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тус дүүргийн 15, 17 дугаар хорооны айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулагдсан энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын алба хаагч нар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, газар дээрх нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр айл өрхүүдэд үзлэг шалгалт хийлээ. Айл өрхийн цахилгаан ашиглалтын аюулгүй байдал хангагдаагүй, ил задгай үнс нурмаа асгадаг, пийшин зуухны аюулгүй ажиллагаа алдагдсан, угаарын хий мэдрэгч ажиллагаагүй зэрэг зөрчил дутагдлуудыг газар дээр нь арилгуулж ажиллалаа. #Мартажболохгүй

scroll to top