Иргэн та зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангана уу!

218701666_507183627253049_5580493884885965390_n.jpg

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр 07 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд буюу 5 хоног дараалан хур бороо ихтэй, зарим үед дуу цахилгаантай аадар бороо орох тул цаг агаарын мэдээтэй өдөр бүр тогтмол танилцаж, болзошгүй үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн цаг агаарын мэдээ Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 хэмийн дулаантай байна.Иргэн та мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж аюулгүй байдлаа хангана уу!

scroll to top