ҮЕР, УСНЫ БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРГИЙЛЭХ ЗУРАГТ САМБАР БАЙРШУУЛЛАА

216833654_261473189115602_2648775032707910481_n.jpg

Хан-Уул дүүргийн ОБХ, Сонгинохайрхан дүүргийн ГТУА 11 дүгээр ангийн нийт 4 алба хаагч, 2 автомашинтай, 2021.07.17-ны өдөр Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл Туул гол дагуу гол, усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл, шалгалтын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна. Амарч зугаалж буй 31 том хүн, 16 хүүхдэд усны ослоос урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж 5 автомашинтай 18 иргэнийг эргийн орчмоос холдох шаардлагыг тавьж буцаалаа. Учир нь эдгээр гэр бүлийн хүмүүсийн зарим нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, 1-5 насны хүүхэд дагуулсан байсан тул майхан барьж эрэгт буулгахыг хориглосон. Гол мөрний усны түвшин нэмэгдсэн үертэй байгаа тул болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг 15:40 цагийн байдлаар 65 иргэнд өгч эрэг дагуу байрласан 3 автомашиныг эргээс 50 метрт байрлуулахыг зөвлөсөн. Мөн бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сулруулахгүй байх дохио дуут сэрэмжлүүлгийг үе давтамжтай хүргэж байна.

scroll to top