КОРОНАВИРУСЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

169939851_2869446736669847_7743849978700954058_n.jpg

Коронавирус нь хоёр замаар дамжиж байна.

НэгдүгээртРМ2.5 тоосонцрын гадаргуунд наалдан, амьсгалын замаар дамжих боломжтой.

Хоёрдугаарт, хүний амьсгалаас тодорхой хэмжээнд бичил шүлс ялгардаг. Уг бичил шүлсээр амьсгалсан хүн агаар дуслаар халдвар авах эрсдэлтэй. 

Амны хаалт зүүсэн хоёр хүн нэг өрөөнд ажилладаг гэж үзье. Нэг нь шинж тэмдэггүйгээр өвчилсөн тохиолдолд агаар сэлгэхгүй байвал халдваргүй хүн амны хаалт зүүсэн байлаа ч тоосонцрууд амьсгалын замаар нь нэвтрэх боломжтой гэх тооцоолол гарсан. Эрдэмтдийн тооцоолсноор нэг микрометр хэмжээтэй тоосонцорт хамгийн багадаа 250 ширхэг РНХ агуулсан вирус хадгалагдсан байх боломжтой.

Агаарт вирус агуулсан 300-500 ширхэг тоосонцор байхад л хүн халдвар авах магадлал нэмэгддэг. Энэ жишээ нь агаар сэлгэлт, маскаа солих, хүн хоорондын зай баримтлах нь ямар чухал гэдгийг харуулж байна.

Коронавирусийн халдвараас сэргийлэх “5С” зарчим

  1. Change-Маскийг хоёр цаг тутамд солих, гаднаас орж ирээд чийг тогтсон маскийг хуурайгаар солих. Маскийг гадна талаас нь барихгүй байх.
  2. Closed distance-Хүн хооронд хоёр метрийн зай барих
  3. Crowded place-Олон хүн цугласан газраас зайлсхийх
  4. Confined space-Битүү орчинд ажиллахгүй байх
  5. Avoid chatting-Шаардлагагүй харилцан ярианаас татгалзах. Учир нь амьсгалахад ялгарах тоосонцрын хэмжээ бага байдаг бол ярихад хэмжээ нь ихэсдэг. 

Түүнчлэн анхаарах ёстой өөр зүйлс нь дотоод орчинд агаарын харьцангуй чийгшил 40-60 хувь байхад вирусийн амьдрах чадвар хамгийн бага. Мөн цонх салхивчаар нэг чиглэлийн агааржуулалт хийх нь агаар дахь вирус агуулсан тоосонцрын тоо хэмжээг бууруулах хэдий ч амьдрах хугацааг нь уртасгах эрсдэлтэй. Иймд нэвт салхилуулах нь хэрэгтэй гэх саналыг дэвшүүлж байна” гэв. 

Мөн ажлын байранд “3А” зарчмыг баримтлах нь зүйтэй хэмээв.

  1. Агаараа сэлгэцгээе
  2. Амны хаалтаа сольцгооё
  3. Ажилтнуудаа ээлжээр ажиллуулцгаая юм. 
scroll to top