ОЙ ХЭЭРИЙН БҮСЭД ГАЛ ТҮЙМЭР ГАРГАХААС АЛБА ХААГЧ НАР СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

175189932_165273342155253_5585456426503214618_n.jpg

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгаа тул нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжаар чиглэл болгосон үүргийн хэрэгжилтийг хангаж хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид ногоон бүсэд гал гарахаас хамгаалан эргүүл хяналтыг эрчимжүүлэн ажилласаар байна.  Иргэдийн хөл хөдөлгөөн CoVid-19 цар тахлаас улбаатай харьцангуй багассан байгаа ч агаар салхинд гарах гэсэн иргэдийн хөдөлгөөн тасрахгүй байгааг алба хаагчид хэлж байна. Тэдгээр алба хаагч нар иргэдэд учирч болзошгүй аюулыг хэлж ойлгуулан буцаах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхих, улмаар хүүхэд ууланд төөрөх, гэмтэх бэртэх зэргээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна. Эргэн сануулахад өнгөрөгч 2020 онд гал түймрийн 273 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын албанаас шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан бөгөөд түймрийн улмаас 228.4 га талбай шатлагад өртсөн байна. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай гал гаргах, халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. Ялангуяа нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд айлууд хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ой хээрийн түймэр гарах эрсдэлийг дагуулж байгаа тул онцгой сэрэмжтэй байхыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд сэрэмжлүүлж байна.

scroll to top