НОГООН БҮСЭД ХЯНАЛТ ТАВЬЖ, ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

167102046_4155939887791226_1672877594658561345_n.jpg

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн хүн ихээр зорчдог уулын амуудад гал түймэр гаргуулахгүй байх урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлээр тогтмол хугацаанд ажиллаж байна. Ой хээрийн бүсэд түймрийн эрсдэл их буюу нэн аюултай түвшинд байгааг иргэдэд сануулан сэрэмжлүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ногоон бүсэд байгууллага, иргэдийг шаардлагагүй тохиолдолд аялал зугаалгаар явахгүй байх, уулын алхалт хийхийг хориглох чиглэлээр дархан цаазат Богд Хан-Уулын Зайсан, Богинын ам, Өвгөнтийн ам, Кувейтийн ам, Түргэний ам, Жаргалант, Чандмань, Нүхт, Арцатын амуудад 2021 оны 4 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 324 алба хаагч 54 автомашин техниктэйгээр хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар ногоон бүсийг ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг  аялал, жуулчлалын  үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудад Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг өгсөн байна. Мөн тус хэлтсээс, хуурайшилтын үед ойн санд нэвтрэхийг хориглох чиглэлээр иргэдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг сурталчлан таниулах, ногоон бүсэд тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх, шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр дамжин өнгөрч байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх чиглэлээр SBN, UBS, STAR телевизийн сувгаар олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.

scroll to top