ОРОН СУУЦАНД ГАРСАН ГАЛААС ИРГЭДИЙГ ГАРГАЖ УГААРТАХ АЮУЛААС АВАРЛАА

174545165_4200034206721053_4561136581557581568_n.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Санта хотхоны 211 байранд гал гарч байна гэсэн дуудлагыг Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авах 8010-5014 утсанд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09.06 цагт иргэний өгсөн мэдээллийн дагуу тус ангийн захирагч, ахмад П.Мөнхбаатраар удирдуулсан үндсэн ээлжийн 9 алба хаагч 2 автомашинтай очиж галын тархалтыг бүрэн унтрааж, утаажилтын бүсэд байсан 75 иргэнийг богино хугацаанд аюулгүй бүсэд гаргаж амь насыг нь авран хамгаалсан байна. Тус байрны 1-16 хүртэлх давхарын цахилгааны босоо шугам шатаж байсан бөгөөд утаажилтын бүсэд байсан 75 иргэнээс 8 иргэн угаартсан байсныг эмнэлгийн яаралтай тусламжийн 103-т хүлээлгэн өгсөн байна. Онцгой байдлын хэлтсээс иргэд олон нийтэд, гал түймрийн аюулаас өөрсдийгөө урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, санамсар болгоомжгүй үйлдлээс болж хүний амь нас хохирох, иргэд, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө сүйдэхээс хамгаалах мэдлэг чадварыг эзэмжшсэн байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг хүргэж байна.

scroll to top