НИЙСЛЭЛИЙН ЗУРГААН ДҮҮРЭГТ ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ МӨРДҮҮЛЖ БАЙНА

172013079_494964071657273_2122927972735801833_n-2.jpg

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм мөрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн офицер бүрэлдэхүүн нийт 32 алба хаагч нийслэлийн зургаан дүүргийн тогтоосон 8-10 цэгт 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас эхлэн хоёр ээлжээр ажиллаж байна. Эдгээр тогтоосон байршлуудад иргэдийн хөл хөдөлгөөнийг хянаж, гудамж талбайд хорио цээрийн дэглэмийг сахиулах чиглэлээр Цагдаа, Дотоод хэргийн их сургуулийн алба хаагч нартай хамтран өнөөдрийг хүртэл /2021.04.15/ 160 удаагийн эргүүлийн үүргийг гүйцэтгээд байна.

scroll to top