ДУЛААНЫ УЛИРЛЫН ХУВЦСАНД ШИЛЖҮҮЛЛЭЭ

173072110_781279955856565_6112316135663738906_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/83, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/26 тоот тушаалыг хэрэгжүүлэн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн бие бүрэлдэхүүнийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дулааны улирлын хувцсанд шилжүүллээ. Корона /Covid-19/ цар тахлын халдвар хамгааллын дор зохион байгуулсан арга хэмжээг Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн жагсаалын талбайд нийт бие бүрэлдэхүүнд тушаал шийдвэрийг уншиж танилцууллаа. Маргааш буюу 4 дүгээр сарын 16-ны өдөр Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн бүрэлдэхүүнийг дулааны хувцсанд шилжүүлэх юм. Арга хэмжээний үеэр хэлтийн дарга, дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ нийт бүрэлдэхүүнд хандаж сахилга бат, дэг журам, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх талаар алба хаагч бүр холбогдох хууль, дүрэм журамд захирагдаж, түүнийг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.

scroll to top