АМНЫ ХААЛТЫГ ЗӨВ ЗҮҮЖ, ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

2.png

Дэлхий нийтэд эрчимтэй тархаад буй Коронавирусийн халдвараас нэн түрүүнд сэргийлэх арга бол амны хаалт юм. Энэ цар тахлын халдварыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс иргэн та амны хаалтыг тогтмол зөв зүүж, халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлахыг зөвлөж байна.

1. Байнга амны хаалт буюу маск хэрэглэн, нэг удаа хэрэглэсэн маскыг дахин хэрэглэхгүй байх!

2. Нүдний шил зүүх, үсээ боох, малгай өмсөх!

3. Хүнтэй гар барьж, тэврэлдэхгүй байх!

4. Вирус нь гар хүрэх замаар хамгийн их дамжиж тархах ба хүний гаран дээр 5-10-хан минут амьдрах боловч тэр 5-10 минутанд хүн гараараа маш олон болгоомжгүй үйлдэл хийдэг. Жишээлбэл: нүдээ үрэх, хамраа ухах, маажих, амаа арчих гэх мэт үйлдлийг хүн минут тутамд санамсаргүй байдлаар хийдэг тул урсгал усанд гараа ойр ойрхон савандаж угаа! Ямар нэг юманд хүрсэн тохиолдолд нүд, ам, хамартаа хүрч огт болохгүй!

5. Гараа ойр ойрхон сайтар угаахаас гадна ам, хоолойг зориулалтын уусмалаар зайлах, гэртээ давсны эсвэл содын уусмал бэлтгэн хоолой, амаа байнга зайлах нь вирусийг уушиг руу орохоос өмнө устгах бас нэгэн сайн арга тул хэвшил болгоно уу!

6. Вирусийн өндөр эрсдэлтэй үед хүйтэн ус, мөстэй ундаа уухаас зайлсхийн халуун, бүлээн шингэн амаар маш их хэмжээгээр уух ёстойг анхаарна уу!

7. Хувь хүн өөрийгөө хянах энгийн боломжтой дараах аргыг өглөө бүр хийхийг зөвлөж байна. Амьсгалаа нэлээд гүн аваад гаргалгүй 10 тоолох орчимд барь тэгэхэд ханиалгаж, бөглөрч бачуурч давчдахгүй байвал уушиг эрүүл буюу вирус аваагүйн шинж байж болох талтай ажээ.

scroll to top