ХАЙРТАЙ ГЭР БҮЛЭЭ ХАЛДВАРААС ХАМГААЛЖ ГЭРТЭЭ БАЙГААРАЙ!

-Аюулгүй-орчин-гэр.png

Дэлхий дахинаа 132 саяыг хэдийнэ даваад буй Коронавирусийн халдвар өнөөдрийн /2021.04.07/ байдлаар Монгол улсад батлагдсан тохиолдол нийт 12,226 болоод байна.

Эрчимтэй тархаж буй энэхүү халдвараас урьдчилан сэргийлэхэд халдвар хамгааллын дэглэмийг  сахихын зэрэгцээ аль болох олон хүнтэй газраар зорчилгүй гэртээ байж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахаас сэргийлээрэй.

“Ковид-19” нь хүмүүст харилцан адилгүй нөлөөлнө. Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандана уу!

Хамгийн нийтлэг шинж тэмдэг::

  • халуурах
  • хий ханиалгах
  • ядрах

Нийтлэг бус шинж тэмдэг:

  • зовиурлаж өвдөх
  • хоолой өвдөх
  • суулгах
  • нүдний салст бүрхэвч үрэвсэх
  • толгой өвдөх
  • амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах
  • арьсанд тууралт өгөх болон хөл, гарын хурууны өнгө өөрчлөгдөх
scroll to top